Монгол банкны 100 жилийн ойгоор торгон марк гаргалаа
Чихэнд чимэгтэй
2024-06-03
Монгол банкны 100 жилийн ойд зориулан “Хубилай хааны зарлиг-Монгол банкны 100 жил” сэдэвтэй торгон маркийг "Монгол шуудан" компани үйлдвэрлэж, өчигдөр орон даяар нэгэн зэрэг гүйлгээнд гаргалаа. Монгол улс анх 1924 оны наймдугаар сарын 1-нд Б.Шаравын зургаар бат бөх, дийлэгдэшгүйн билэгдэл “Элдэв-Очир” маркийг хэвлүүлсэн түүхтэй. Энэ удаагийн марк нь Монгол улсын 1148 дахь сэдвийн марк бөгөөд 21000 ширхэгийг хэвлэжээ. Марканд Чингис хаан Монголын төрийг үүсгэн байгуулж алт, мөнгөн зоос цутгуулан улмаар монголчууд 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлэн гүйлгээнд гаргасан үйл явдлыг үзүүлсэн байна. Зураач Х.Одон, А.Ууганбаяр, Г.Ариунболд, Б.Отгонтүдэв нарын зурсан уг маркийн эх зураг нь Монгол банкинд хадгалагдаж буй. Маркны баруун дээд талд Монгол банкны лого байгаа бол зүүн доод буланд 100 жилийн логог байршуулжээ. Манай улс торгон маркийг 1982, 2006, 2024 онд гаргаж байсан түүхтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.